2024/11/25

Уламжлалт анагаах ухааны салбарын хүрээлэн, эмнэлэг, сургуулиуд хамтарч ажиллана

info@inder.mn
2022/02/25

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны 8 эмийн үйлдвэр, 11 сургууль, 200 орчим эмнэлэг, амбулатори, 1100 орчим эмч мэргэжилтэн ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл уламжлалтын салбарынхан бие даасан байдлаар тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид хамтрах санаачилга гаргаж, хамтын ажиллагааны талаар салбарын сайдтай өнөөдөр санал солилцлоо. Тэд нэгдэж жишиг цөм хөтөлбөр бүхий төгсөлтийн дараах сургалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах, уламжлалт анагаах ухааны салбарын эмийн үйлдвэрүүд дундын хамтарсан үйлдвэрлэл, судалгаа сургалтын жишиг лаборатори байгуулах төсөл танилцууллаа.

Төслийг уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Оточ Манрамба уламжлалт анагаах ухааны сургууль хамтран боловсруулжээ.

Уулзалтын үеэр уламжлалт анагаах ухааны салбарынхны уулзалт зөвлөгөөнийг гуравдугаар сард зохион байгуулахаар ярилцлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр уламжлалт анагаах ухааны салбараа төрийн дэмжлэг, бодлоготойгоор хөгжүүлж байгаа 25 улс байдаг байна. Энэ эгнээнд дахиж багтахын тулд бодлогын баримт бичиг боловсруулах талаар ч судлахаар боллоо гэж БШУЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна