A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 62

Backtrace:

File: /home/admin/web/inder.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents

File: /home/admin/web/inder.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 94
Function: get_all_weather

File: /home/admin/web/inder.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/inder.mn/public_html/index.php
Line: 149
Function: require_once

Видео: ХАНЬДАА БИ ХАЙРТАЙ
2025/05/11

Видео: "ХАНЬДАА БИ ХАЙРТАЙ"

info@inder.mn
2022/03/08


Зөрүүд хорвоог зөөллөж зөндөө удаан ханьслаа
Зөөлөн анир дэвсэж зүүдэндээ хүртэл нэгдлээ
Зөв буруугийн жимээр зүсээ ижилсүүж алхлаа
Зөн совингоо таалцаж зөвхөн хоеулаа л амьдарлаа
Хань минь чи яасан их түшиг вэ
Намрын шувуудын жимээр насаа зөөж хосоллоо
Нандин сайхан үрсээ орчлонд хөтөлж уяслаа
Найман зүгийн салхинаас биесээ нөмөрлөн ижилдлээ
Нар зулсан талдаа айлын дайтай төвхөнөлөө
Хань минь чи яасан их түшиг вэ.
Гомдол баяраа хуваалцан голоо дэвтээж амьдарлаа
Голын довонд бүдэрсэн ч биесээ үүрч тэмцлээ
Гое чамин эдлэлгүй ч үнэнч хайраар гангарлаа
Голж болохгүй жаргалыг тэнцүү хувааж дэлгэрлээ
Хань минь чи яасан их түшиг вэ.
Өвгөдөөс өвлөсөн голомтоо өнөр болгож өсгөлөө
Өнө мөнхийг хайж үдшээр хамт залбирлаа
Үеийн үед санах гэж нэгэн зүрхэнд уусчихлаа
Үүрд хамт орших гэж нэгдмэл сүнстэй болчихлоо.
Хань минь чи яасан их хайр вэ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргээд Хайртай эхнэрдээ ХАЙРТАЙ гэдгээ заавал хэлээрэй



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна