Орхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ.
Улмаар 2022 оны гуравдугаар сарын 14-н буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна.
Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Энэ нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92.2 хувийг эзлээд байгаа юм.
Иймд эрүүл мэндийн сайдын 2020 оны 482 дугаар тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэлээ.
Энгийн үед нийт 29 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлэг яг өнөөдрийн байдлаар 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эх сурвалж: Орхон аймгийн Онцгой комисс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна