2024/11/27

Эммануэл Макрон Францын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

info@inder.mn
2022/04/25

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялж, дахин сонгогдлоо. Саналын хуудсыг 100 хувь тоолж дууссаны дараа Макрон 58,55 хувийг, түүний өрсөлдөгч Марин Ле Пен 41,45 хувийн санал авсныг зарлажээ.

Макрон францчуудад талархсанаа илэрхийлж, тэдний өмнө амаргүй цаг үе ирж байгааг дуулгасан байна. Тэрээр "Биднийг тайван бус цаг үе хүлээж байна. Гэхдээ л түүх болж үлдэнэ шүү дээ" гэжээ.

"Үндэсний нэгдэл" намын дарга Марин Ле Пен ялагдлаа хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө амжилттай оролцсон гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. "Би огт харамсахгүй байна. Ялагдсан ч би итгэл найдвараа алдахгүй" гэжээ. 

Францын Үндсэн хуулийн шүүх дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор зарлах юм байна. Эммануэл Макрон нь Шарль де Голль болон Жак Ширак нараас хойш хоёр дахь удаагаа сонгогдсон Францын гурав дахь Ерөнхийлөгч болж байна. Мөн тус улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна