2024/11/28

"ЭРАСМУС ПЛАС" ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЕВРОПЫН ХОЛБООНД ГАРГАЛАА

info@inder.mn
2022/05/03

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд дээд боловсролын чадавхыг сайжруулах төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийллээ. Мөн цаашид

Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг богино дунд хугацаанд сургах , МУИС, МУБИС-ийн сэтгэл зүйн багш нарыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах
Шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудыг Horizon Europe хөтөлбөрт хамруулах
Эрасмус плас хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.

Хатагтай Никэйз дээрх хүсэлтүүдийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Европын холбоо нь анх 2017 онд Монгол Улсад Төлөөлөгчийн газраа буюу Элчин сайдын яамаа нээсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Европын Холбооны санхүүжилтээр 135 сая еврогийн төсөл хөтөлбөр манай улсад хэрэгжээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна