2024/11/27

Украин болон Молдов улсууд Европын холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай боллоо

info@inder.mn
2022/06/24

 Украин болон Молдов улс Европын холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай боллоо. Энэхүү шийдвэрийг пүрэв гарагт Бельгийн Брюссель хотноо болсон Европын холбооны гишүүн орнуудын чуулганы үеэр гаргажээ. Энэ нь Европын холбооны түүхэн дэх хамгийн богино хугацаанд гаргасан шийдвэр болсон байна. 

Украин улс ЕХ-нд элсэх өргөдлөө өнгөрсөн хоёрдугаар сард буюу ОХУ Украин руу довтолсноос хэдхэн хоногийн дараа өргөн барьсан. Түүнээс хойш энэ асуудлыг маш хурдацтайгаар авч үзэж байгаа юм. 

Ерөнхийлөгч Володимир Зеленський Украины Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статустай болсон талаараа мэдэгдэл хийхдээ "Энэ бол ялалт. Бид 120 хоног хүлээсэн. Бас 30 жил" хэмээн ярьжээ. Твиттерт тэрээр Украиныг албан ёсны нэр дэвшигчийн статустай болгосон нь Украин болон Европын холбооны хувьд онцгой цаг мөч болж байна гэж бичсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Өнгөрсөн долоо хоногт бид Киевт байхдаа Украин улсад Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгох үүргийг хүлээсэн. Түүнийгээ ч хийлээ. Өнөөдөр бид Украин, Молдов болон Европын холбоонд шинэ үе шат нээж байна" гэжээ.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна