2024/11/25

Нэгдүгээр ангийнхнаас сургуульд бэлтгэгдсэн бэлэн байдлын үнэлгээг есдүгээр сарын 12-ноос авна

info@inder.mn
2022/08/29

“Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-г 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах бүх суралцагчийг хамруулан 2022 оны есдүгээр сарын 12-ноос аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар товложээ.

Уг үнэлгээнд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн суралцагчид, харин асуулга судалгаанд тэдний эцэг эх, асран хамгаалагч, 2022 онд сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлэг төгсгөсөн багш, арга зүйч, эрхлэгч хамрагдана.

Энэ ажлын хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүй” сэдвээр цахим сургалтыг 2022 оны наймдугаар сарын 29-н болон есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад БШУГ, НБГ-ын бага, сургуулийн өмнөх боловсрол, биеийн тамир, хөгжмийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, арга зүйч, ЕБС-ийн сургалтын менежер, 1-р ангийн бүлгийн багш, 1-р ангид хичээл заах биеийн тамир, хөгжмийн багш нарын бүрэлдэхүүнтэй нийт 4,000 гаруй хүн оролцож байна.

Сургалт нь дараах суралцахуйн чиглэл, агуулгын хүрээг хамарна.

Нэгдүгээр ангийн суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг сургуульд суралцах шаардлагатай чадвар, дадал, хандлагыг

  1. Хэл яриа,
  2. Математикийн энгийн төсөөлөл,
  3. Хөдөлгөөн, эрүүл мэнд,
  4. Байгаль, нийгмийн орчин,
  5. Нийгэмшихүйн хөгжил,
  6. Хөгжим,
  7. Дүрслэх урлаг гэсэн суралцахуйн долоон чиглэлээр болон түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгын хэлбэрээр тус тус үнэлэх үнэлгээний даалгаврын арга зүй, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна хэмээн Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна