2024/11/28

Австрали улсад суралцах монгол залуусын тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргав

info@inder.mn
2022/09/08

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Эйнсли Смиттийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс, Австралийн Холбооны улсын Засгийн газар хоорондын “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд Монгол, Австралийн 100 хүртэлх залуу нэг жил хүртэлх хугацаанд ажиллах, сурах, аялах боломж нээгдэж байгаа юм.

Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр 1993 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 650 гаруй монгол оюутан суралцсан байна. Энэ жил нийт 34 монгол оюутан тус улсад суралцахаар очжээ. Цаашид энэ тоог нэмэгдүүлж, тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутнуудыг хамруулах хүсэлтээ байгаагаа БШУ-ы сайд уламжиллаа.

Түүнчлэн “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрт тэнцсэн төгсөгчдийг тус улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж олгон хамтарч ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Засгийн газар англи хэлийг хоёрдогч хэл болгохоор зорьж буйтай холбогдуулан англи хэлний сайн дурын багш нарыг манай улсад ажиллуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна