2024/11/27

Крымийн хойгийг ОХУ-тай холбодог ганц гүүр шатаж эхэлжээ

info@inder.mn
2022/10/08

Бямба гарагийн өглөө эрт Крымийн хойгийг ОХУ-ын газар нутагтай холбодог цорын ганц гүүрэнд гал гарч, шатаж эхэлжээ.

Оросын төв хэвлэл шатахуун тээвэрлэх сав дэлбэрснээс гал гарсан гэж мэдээлсэн байна.

Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүдэд гүүрний төмөр замын хэсэг шатаж байгааг харуулжээ. Бас авто замын хэсэг гэмтсэн нь харагдаж байна.

2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэснээс хойш дөрвөн жилийн дараа Керчийн хоолой дээгүүр шинээр тавьсан 19 км урт уг гүүрийг нээж, нээлтэд нь ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр оролцож байв.

Одоо энэ гүүрийг Украины фронт руу зэр зэвсэг, цэргийн хангамж нийлүүлэхэд ашигладаг.

Гүүрний урсгалыг хааж, гал унтраах ажлыг эхлүүлснээ Крымийн засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.

Украины арми Оросын цэргийн тээвэр, ложистикийн дэд бүтцүүдийг алсын зайнаас эрчимтэй устгаж байгаа. Гэхдээ Крымийн гүүр Украины хяналтын газар нутгаас доод тал нь 160 гаруй километр хол зайтай байдаг тул пуужингийн цохилт өгөх боломжгүй гэж мэргэжилтнүүд үздэг.

Гүүрэнд учирсан хохирлыг шинжилсэн тэсрэх бодисын мэргэжилтэн мөн агаарын цохилт өгөөгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ярьжээ. Харин гүүрний доод талаас сайтар бэлдэж төлөвлөсөн халдлага байж болзошгүй гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна