2025/09/13

Далайн эргийн үзэсгэлэнт байгалиараа алдартай Чиндао хот

info@inder.mn
2023/10/06

Чиндао хот нь Хятадын Шандоны хойгийн өмнөд үзүүрт байрлах далайн эргийн үзэсгэлэнт сайхан хот бөгөөд Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан байгалиараа алдартай. Чиндао хот нь Хятадын Шандоны хойгийн өмнөд үзүүрт байрлах далайн эргийн үзэсгэлэнт сайхан хот ажээ. Газарзүйн хувьд зүүн талаараа Япон, Өмнөд Солонгос, Ази Номхон далай, баруун талаараа Төв Ази, Европ, хойд талаараа Монгол, Орос, өмнөд талаараа АСЕАН, Өмнөд Азитай холбогддог.

Хотын эзлэх талбайн хэмжээ 10,654 км, далайн төвшнөөс дээш 1133 м өндөрлөгт оршино. Нутаг дэвсгэрийн 15,5% уулархаг, 25,1% уулын бойр, 37,8%-ыг тал газар, 21,7%-ыг нам дор газар эзэлдэг. Чиндао хот нь үзэсгэлэнт 5 гол мөрөнтэй ба Чиндаогоос 50 км явж хүрнэ. Энэ хот нь 7-н дүүрэгтэй ба 10.645 км талбайд 8,1 сая гаруй хүн амьдардаг. Чиндао хот нь чийглэг дулаан орны болон чийглэг хуурай газрын дунд оршдог учир уур амьсгал нь улирлын шинж чанартай. Далайн эргийн энэхүү хотод аж үйлдвэр, худалдаа арилжаа, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, далай, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ алдартай. Сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байна. Үндэсний өндөр хурдны галт тэрэгний технологийн инновацын төв, үндэсний виртуал бодит байдлын инновацын төв зэрэг олон “Үндэсний брэнд” инновацын платформтой. Чиндао хотод 29 их сургууль, мужийн түвшнээс дээш 67 гол лабораторитой. Өндөр технологийн 6680 аж ахуйн нэгжтэй. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 84 компанитай аж.

 Дэлгүүр хоршоо, зочид буудал гэх мэт барилга байгууламжууд зам талбай стандартын дагуу налуу зам, автомат хаалга, ариун цэврийн өрөө гэх мэт хүн бүрд хүртээмжтэйгээр шийджээ. Хотын зах руу хүртэл харааны бэрхшээлтэй иргэдийн хөтөч зам тааралдах бөгөөд хөтөч зам дагуу саад бэрхшээл харагдах нь ховор.

Тиймдээ ч далайн эргээр тэргэнцэртэй хүн хэний ч тусламжгүйгээр зугаалаад л явж буйг харах үнэхээр сайхан байсан. Хүн бүрд ээлтэй хүртээмжтэй нийгмийг бүрдүүлж чадсан Чиндао хотын хөгжлийг бишрэхгүй байхын аргагүй. Хүртээмжтэй, эмх цэгцтэй Чиндао хот нь олон зуун жилийн хот төлөвлөлтийг нарийвчлан гаргадаг гэдгээрээ онцлогтой. 

     Хятад улсын Шаньдүн боомтын Чиндао гармын үндэсний 123 патенттай,  контейнер терминал хиймэл оюун ухаанаар ажилладаг

Чиндао Цяньвань боомтын өмнөд эрэгт байрлах контейнерын терминал нь аж үйлдвэрийн интернэт, Iot, 5G, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологиудыг өндөр түвшинд нэгтгэн контейнерын үйл ажиллагаанд ухаалаг шийдвэр гаргах, системийн менежментийг бодитоор хэрэгжүүлжээ. Энэ нь Ази тивийн анхны бүрэн автомат терминал бөгөөд дэлхийн анхны “ус төрөгч+ 5G” ухаалаг ногоон терминал гэдгээрээ онцлогтой.

Тус терминалын зогсоолын нийт урт 2088 метр, усны гүний хэмжээ 20 метр байдаг. Мөн 6 хөлөг онгоцны зогсоолыг төлөвлөн байгуулжээ. Энэ нь дэлхийн хамгийн том контейнер, хөлөг онгоц зогсож болно гэсэн үг.

Чиндао Цяньвань боомтын өмнө эрэгт байрлах терминал нээлтээ хийснээсээ хойш 2600 гаруй хөлөг онгоцны барааг ачиж, буулгах ажлыг хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн хөлөг онгоцны цагийн хуваарийг 100 хувиар баталж, уламжлалт терминалтай харьцуулахад үйл ажиллагааны үр ашиг нь 30 хувиар өндөр, хүний хүчийг 80 хувиар хэмнэсэн байна. Мөн контейнерын терминалын ачиж буулгах хурдаар 6 удаа дараалан дэлхийн дээд амжилтыг эвджээ. Терминалын ажиллаж байгаа үйл явцтай танилцвал энэ харагдаж байгаа гүүрэн кранаар чингэлэгт ачааг, хүний оролцоогүйгээр автоматаар дээшээ өргөж гаргана. Нийт 16 автомат гүүрэн крантай, 76 автомат төмөр замын крантай, 83 автомат удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй. Тус терминалыг төлөвлөж ашиглалтад оруулах хүртэлх бүх үйл явцыг “Ляньган шинэчлэлийн баг” бие даан судлан гүйцэтгэжээ. Энэ нь таван төрлийн ололт амжилт, автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн цикл цэнэглэх мэргэжил, том оврын машин механизмыг “нэг даруулаар зогсоох” зэрэг арван шинэчлэлд хүрчээ.

Одоогийн байдлаар үндэсний 123 патентыг авсан бөгөөд шинжлэх ухаан технологийн 20 гаруй шагналыг хүртсэн төдийгүй төсөл батлагдсан цагаас хойш 13.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаас 11.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгасан дэлхийд тэргүүлэгч терминалаар нэрлэгдээд байна.

                                                                                                                                        Чиндао шар айргийн музей

Гадаадын жуулчдын анхаарлыг яах аргагүй татах Чиндао хотын брэнд нь “Tsingtao” шар айраг, шар айргийн музей юм. 2003 оны 8-р сарын 15-ны өдөр Чиндао шар айраг үүссэний 100 жилийн ой тохиожээ. 

Энэхүү өдрийг тохиолдуулан Чиндао шар айргийн музейг албан ёсоор нээжээ. Музей нь хуучны үйлдвэрийн барилга бөгөөд түүнийг шинэчлэн 100 жилийн турш дарсны үнэрийг анхилам үнэрийг хадгалж үлдсэн гэдгээрээ Хятадад алдартай, дэлхийд нэртэй дарсны музей болтлоо хөгжжээ. Чиндао шар айргийн музей Герман загварын барилга, тоног төхөөрөмжийг Өрнө, Дорнын дахины соёлыг нэгтгэжээ. Музейд ирснээр шар айргийн амталгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах,боломжтой.

 Мөн музейн хөгжлийн үйл явц, соёлын түүх зэргийг орчин үеийн техник технологийг ашиглан тун сонирхолтойгоор шийдсэн нь жуулчдын анхаарлыг татах нь гарцаагүй биз.

 Жил бүр Tsingtao Bewery 18 тэрбум лонх шар айраг үйлдвэрлэдэг. Энэ нь дэлхийг 119 удаа тойрсон шугам үүсгэх боломжтой. Дэлхий даяар Цингтао шар айргийг 54 сая хэрэглэгч нэг минутад дунджаар 40,000 шилийг уудаг байна.

               Чиндао хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордон

Чиндао хот төлөвлөлтийн ордон нь Чиндао хотын талаар олон нийт ойлгох, мэдлэг мэдээлэл олж авах, хянах боломжтой чухал талбар ажээ. Үзэсгэлэнгийн агуулга хот төлөвлөлтийн бэлтгэл дээр суурилдаг. Олон зуун жилийн стратегийн төлөвлөлт, газарзүйн мэдээлэл, хэмжилт, ерөнхий төлөвлөлтийн загвар,360 панорама дэлгэц, нарийвчилсан төлөвлөлт, тусгай төлөвлөлт, төлөвлөлтийн сурталчилгааны галерей гэх мэт хэсгүүдээс бүрдэнэ. Чиндао хотын орон зайн хөгжлийг стратегийн шинэ үе шат, бүх түвшний хотын ерөнхий төлөвлөлтийн үр дүнг нарийвчлан гаргажээ. Мөн олон нийтэд шинжлэх ухааныг сурталчлах, харилцан үйлчлэх платформын үүргийг идэвхтэй гүйцэтгэж байна.


    “Haier Roller” интернэтийн үйлдвэр дэлхийн хамгийн том                                      үйлдвэрлэлийн масштабтай

 “Haier Roller” интернэтийн үйлдвэр нь Haier группийн 11 дэх интернэт үйлдвэр юм. Тус үйлдвэр 100,000 метр квадрат талбайтай, 5 эцсийн угсрах шугам, 4 эцсийн боловсруулалтын шугам, 4 эцсийн боловсруулалтын бүстэй. Одоогоор дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн масштабтай, ухаалаг төвшнөөр хамгийн өндөр, хамгийн хүчтэй тохируулгатай ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийн бааз ажээ.

Энэхүү төсөл нь Casarte, AQUA зэрэг 7 томоохон брэндийн дундаас дээд зэрэглэлийн 400 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий Haier-ийн хамтран бүтээж, ялах экосистемийн платформыг бий болгох стандартчилсан, ажилтангүй, ухаалаг чадвараар дэмжигддэг. 2022 онд “Чиндао Haier угаалгын хэрэгсэл” компанийн бизнесийн орлого 5 тэрбум 280 сая юаньд хүрч, жилийн татварын орлого 131 сая юаньд хүрч 1381 хүнийг ажлын байртай болгожээ.

Интернэтийн үйлдвэр нь ухаалаг үйлдвэрлэл, 5G хувилбарын хэрэглээний хэрэглээний чиглэлээр туршилт хийж байна. Дотооддоо ухаалаг үйлдвэрлэлийн төлөвшлийн дөрөвдүгээр түвшинд хүрсэн гэж аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамнаас үнэлж үндэсний ухаалаг үйлдвэрлэлийн жишээ үзүүлэх үйлдвэрийн сонгон шалгаруулалтад тэнцэж, салбар дотроос шалгарсан цорын ганц компани болж, аж үйлдвэр мэдээлэл  технологийн яамнаас гаргасан “Хятадын ухаалаг үйлдвэрлэлийн хөгжлийн судалгааны тайлан”-д бүртгэгджээ. Мөн тус салбартаа 5G+ бүрэн холбогдсон интернэтийн үйлдвэрийн хэрэглээний жишээ үзүүлэлтийн баазаар үнэлэгдэн, үндэсний аж үйлдвэрийн интернэтийн аж үйлдвэрийн холбооны туршилтын орноор сонгогджээ. Түүнчлэн олон улсын хэмжээнд Германы аж үйлдвэрийн 4.0 шагнал хүртсэн байна. WEF-ийн ухаалаг үйлдвэрлэлийн төлөвшлийн индексийг ( SIRI) салбартаа хамгийн өндөр оноог авсан Хятад улсын хамгийн анхны орон нутгийн компани юм.

 Тус үйлдвэрийн 130 дэвшилтэт технологи нь салбартаа тэргүүлэгч, 13 технологи нь дэлхийд тэргүүлж байна





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна