Барилга, хот байгуулалтын яам болон Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аас санхүүжилттэй “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын хооронд “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, “Хөгжлийн Шийдэл”ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Гангис нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн үндсэн зорилго нь Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч жижиг дунд бизнес эрхлэгчид, салбарын мэргэжлийн холбоодын менежментийг сайжруулах, сургалт, уулзалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэдээллээр хангах, үйлдвэрлэгч нар руу чиглэсэн хууль эрх зүйн баримтуудыг /Барилгын тухай хууль, техникийн зохицуулалт, норм дүрэм/ шинэчилж сайжруулахад чиглэж байгаа юм.
Эх сурвалж: БХБЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна