2024/12/22

Луу жилийн анхны улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Ням гарагт болно

info@inder.mn
21 цаг 53 минутын өмнө

"Хилэнт эх" хэмээх Луу жилийн анхны улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдааныг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит болгон 2024 оны хоёрдугаар сарын 25-ны Ням гарагийн 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулна.

Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 0,6 сая төгрөг гардана. Мөн зодоглох 128 бөхөд гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулах юм. Жич: 2024 оны 02 дугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосон Төв аймгийн Бүрэн сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин М.Загдсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдааныг зохион байгуулагчдын хүсэлтээр цуцалсан болно.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна