2024/09/20

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

info@inder.mn
2024/09/14

2024-09-14, Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

Аргын тооллын: 2024-09-14, Бямба гараг

Наран ургах шингэх: 06:28-19:07

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр

Билгийн тооллын 11, Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, Намрын дунд харагчин тахиа сарын таван шар цагаагчин могой өдөр
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:28-19:07
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Өдрийн сайн цаг нь Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна