2024/09/20

Ноос, ноолуурын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ

info@inder.mn
6 цаг 8 минутын өмнө

БНСУ-ын дэмжлэгтэйгээр ОУХБ-аас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн анхны хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

 Төслийн хүрээнд ноос, ноолуурын салбарын сонгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын түвшинд хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилтанд ээлтэй ажлын байрны соёл, засаглалыг бэхжүүлэх, салбарын түвшинд бодлогын өөрчлөлтийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 Хэлэлцүүлэгт Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо болон хөнгөн аж үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд оролцов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна