Узбекистан улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Баатарнямын Алтансүх бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртсэн байна.
Б.Алтансүх нь үүнээс гадна “Монгол туургатан-2024” тэмцээний алт, мөнгөн медальтай ба муай-тай боксын өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, шүүтбоксын УАШТ-ий алт, холимог тулааны өсвөр, залуучуудын УАШТ-ий алтан медаль хүртэж, холимог тулааны спортын шилдэг эрэгтэй тамирчин болж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна