МИАТ ТӨХК өнөөдрийн /2024.11.08/ ОМ301 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр тус компанийн энэ оны зорчигчийн тоо нэг саяд хүрлээ.
МИАТ компанийн 2024 оны нэг сая дахь зорчигчоор Б.Гандулам гэх эмэгтэй тодорсон байна. Тэрээр энэ удаад хоёр охинтойгоо хамт явж байгаа бөгөөд МИАТ компанийн зүгээс агаарын хөлгийн бизнес ангиллаар зорчуулж, дараагийн удаа хүссэн чиглэлдээ гэр бүлийн хамт үнэ төлбөргүй нисэх эрх болон дурсгалын зүйлсээр бэлэг барьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна