2024/11/27

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

info@inder.mn
4 цаг 28 минутын өмнө

2024-11-27, Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

Аргын тооллын: 2024-11-27, Лхагва гараг

Наран ургах шингэх: 8:16-17:04.

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр

Билгийн тооллын 27, Буд гараг. Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын гурван хөх тэргүүн дагуул одтой, хөхөгчин хонь өдөр
Барилдлага: үл зохилдох
Шүтэн барилдлага: өтлөх үхэхүй
Суудал: огторгуй
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:16-17:04. 
Өдрийн сайн цаг нь бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна