2024/11/27

​ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН ТӨРИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

info@inder.mn
4 цаг 43 минутын өмнө

Зээлийн Батлан Даалтын Сан, Төрийн банк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Х.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын санг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 Энэхүү санамж бичгийн хүрээнд ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилт шаардлагатай Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан ногоон зээлийн батлан даалтын бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.

 Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлснээр  Тогтвортой хөгжилд чиглэсэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болно гэдгийг талууд онцлон хэллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна