2025/02/22

"Хурд" хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно

info@inder.mn
2025/02/19

Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-22-ны өдөр хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй билээ.

Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт энэ сарын 22-ны өдөр 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно.

Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт "Хурд" хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ төлбөргүй тоглолтоороо үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх гэж байна.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна