Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул нар хүрэл медаль хүртлээ.
Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бол “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас одоогийн байдлаар Монголын баг тамирчид найман медаль хүртээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна