2025/03/15

“Иргэн цэргийн харилцааны өдөрлөг”-ийг зохион явууллаа

info@inder.mn
14 цаг 28 минутын өмнө

АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДТЭЙ ТАНИЛЦЛААЧингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 

байна. Уг өдөрлөгийн төлөвлөгөөний дагуу өнөөдөр ерөнхий боловсролын 17,49,61 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн үйл ажиллагаа, Монгол цэргийн музейн үзмэрүүдтэй танилцууллаа. Энэ арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг болон холбогдох албаны бие бүрэлдэхүүн оролцов. Сурагчид Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн зэвсэглэл, техник болон салбар сургуулиуд, төв номын сангийн үйл ажиллагааг үзэж сонирхсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна