Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, багш нар болон эцэг эхчүүдийн хувь хүний хөгжил, харилцаа, хандлага, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Монголын гэрэлтэй ирээдүй-2” төсөл энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эхэллээ.
Тус үйл ажиллагаа Нийслэлийн ерөнхий боловсролын 39-р дунд сургуулийн урлагийн зааланд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн төлөөлөл, НЕБ-ын 39-р сургуулийн удирдлага, багш болон албан хаагчид, 39-р сургуулийн ахлах ангийн сурагчид болон эцэг, эхчүүд хамрагдана.
Энэхүү төслийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, НЕБ-ын 39-р сургууль, “Коучлаб” ХХК, “Зөөлөн ухаан” НҮТББ хамтран хэрэгжүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна