2025/04/22

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

info@inder.mn
Өчигдөр 14 цаг 05 минут

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөн танхим, цахим хосолсон хэлбэрээр болж, 1-24 дүгээр хорооны Засаг дарга нар цахимаар оролцлоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 8 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 70 хувьтай байна.

Үргэлжлүүлэн өнөөдрийн хуралдаанд дүүргийн Менежер Л.Цэеэрэгзэн нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж зөвшөөрөлгүй байрлуулсан Түц-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын талаар танилцууллаа. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Батбилэг 2025 оны гамшиг ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн бол Авлигатай тэмцэн газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ “Чингэлтэй дүүргийн шударга байдлын үнэлгээ, түүнийг дээшлүүлэх нь” сэдвээр удирдлагуудад мэдээлэл хийлээ.

Үүний дараа нийт удирдлагуудад Засаг даргын орлогч З.Бямбажав дараах үүрэг чиглэлийг өглөө.

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, эдийн засгийн үр ашгийн талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах,

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хэлтэс, албад саналаа ирүүлэх,

Дүүргийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх ажлуудыг эрчимжүүлэх

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашиныг зогсоолыг чөлөөлж, Түц, хашаа, хайс, гарааш буулгах ажлыг дуусгах

Гэмт хэрэг, зөрчил болон зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эзэнгүй нохой, муур барих ажлыг зохион байгуулах

Дүүргийн хэмжээнд үер, ус ихээр тогтдог байршлуудыг судалгааг гаргаж ажиллах.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замд дур мэдэн байршуулсан хашаа, хайс, хаалт, автомашины гарааш, зөөврийн сууц зэрэг зөрчлүүдийг илрүүлж холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шуурхай ажиллахыг удирдлагуудад үүрэг болголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна