Хаврын улиралд хуурайшилт ихсэх болон иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна.
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногт нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Шар хоолойн ам”, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэд шар өвс шатаахдаа гал алдснаас 15 га газар шатсан, мөн айлын гэр шатаж хохирол учруулсан гэх хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хувь хүний санамсар болгоомжгүйгээс үүдэн гал түймэр гарах эрсдэл их байдаг тул ихэнх нутгаар хуурайшилт өндөр, салхи, шуургатай өдрүүдэд иргэн бүр ой, хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна