2025/05/17

Б.Мөнгөнзул Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

info@inder.mn
14 цаг 20 минутын өмнө

АНЭУ-ын Аль-Айн хотноо шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16 ны өдрүүдэд боллоо. Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнзул 9-н өргөөс 7 оноотой 1-4-р байрт оноо тэнцэн чанарын үзүүлэлтээр мөнгөн медаль хүртэж Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй болжээ. Тэрбээр энэ амжилтаар эмэгтэй Их мастер (WGM) цолны 1 норм болон эмэгтэй Олон улсын мастер (WIM) цол, олон улсын чансаагаа +42,8 дүнгээр нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: МШХ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна