2025/06/07

Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

info@inder.mn
2025/06/04

Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2025 оны Бүсийн аварга шалгаруулах тэмцээн Увс, Сүхбаатар, Архангай, Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. 

Тэмцээнд 21 аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ани, байгууллагын 200 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна. 

Гал унтраах техникийн олон төрөлт спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр, хатуужлыг сорьдог онцлогтой тэмцээн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна