Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тус иргэн нь БНСУ-д бусдаас онц их хэмжээний мөнгө залилсан хүндрүүлэх нөхцөл байдалтай эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт шалгагдаж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2017 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон.
Уг иргэнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар саатуулан шалгаж, Монгол Улсаас албадан гаргахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна