Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн санал, хүсэлт, шинэ санаачилгыг шуурхай хүлээн авч, шийдвэрлэх зорилгоор “Шинэ Чингэлтэй” цахим платформыг нэвтрүүллээ.
Энэхүү платформ нь иргэн төвтэй төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн хөгжилд иргэдийн санал, санаачилгыг бодитоор тусгах зорилготой юм.
“Шинэ Чингэлтэй” вэбсайт нь “Миний санаачилга”, “Орчноо тордъё”, “Шүгэл үлээгч” гэсэн гурван үндсэн цэсээс бүрдэнэ.
Иргэд эдгээр цэсээс сонгон өөрийн санал, тулгамдсан асуудал, шинэ санаачилгыг гар утаснаасаа илгээх боломжтой болж байгаа юм.
Ирүүлсэн санал, санаачилгийг “хүлээн авах, хариуцуулах, шийдвэрлэх явц, шийдвэрлэлт” гэсэн үе шатуудыг дамжин шийдвэрлэнэ.
Түүнчлэн иргэн бүр илгээсэн мэдээллийн шийдвэрлэлтийн явцыг нээлттэй хянах, хариу авах боломжтой болж байгаа нь энэхүү платформын давуу тал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна