Чингэлтэй дүүргийн хэмжээнд бүх нийтийн мод тарих аян эхэллээ.
Хотын ногоон бүсийг өргөжүүлэх, иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх аяны хүрээнд дүүргийн дэргэдэх байгууллагууд, хороодын албан хаагчид нарс, монос, агч, хайлаас зэрэг зургаан төрлийн 16,000 мянга гаруй мод тарилаа.
Тодруулбал, Дүүргийн 5 дугаар хороонд гэхэд 68 нарс, 3500 хайлаас тарьсан бол 13 дугаар хороонд 2500 улиас мод тарьж ургуулаад байна.
Цаашид эдгээр мод, ногоон байгууламжийг байршил, тоо ширхэг, тарьсан байгууллага, хорооны нэгжээр нь нарийн бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлж арчилгаа, хяналт хийх, цаашдын мод тарих төлөвлөлтийг илүү үр дүнтэй зохион байгуулах юм.
Түүнчлэн хороод, дэргэдэх байгууллагууд болон орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн орчимд мод тарих шаардлагатай байршлуудыг судлан тогтоож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд үе шаттайгаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна