Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтад иргэдийг сургаж, мэргэжилтэй ажилтныг бэлтгэж байна.
Ажил олгогчийн захиалгаар тухайн компани, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, насанд хүрсэн иргэнийг “хосмог сургалт”-ад хамруулан ажлын байран дээр нь суралцах боломжийг олгодог юм.
Үүнээс гадна суралцагч элссэн хөтөлбөрөөр суралцах хугацаандаа тухайн чиглэлийн мэргэжлийн бусад хөтөлбөрт суралцаж хос мэргэжил эзэмшиж боломжтой бөгөөд ирээдүйд өөрийнхөө ажил хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх илүү боломжийг нээнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна