2025/09/10

Д.Дашзэвэг: Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүүлсэн гэж яллагдагчаар татлаа

info@inder.mn
7 цаг 33 минутын өмнө

Монголын нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн хүүхдүүдэд хохирогч Д.С нь зодуулж, нүдний ухархайн ясаа цөмлүүлсэн хүнд гэмтэл авсан. Тэгвэл хохирогч хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүлсэн гэж яллагдагчаар татсан тухай хохирогч хүүгийн аав  Д.Дашзэвэг цахим хуудаснаа нийтэлжээ. 

Тэрээр: Би өдийг хүртэл энэ хэрэг хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж харж чимээгүй байсын.

Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүүлсэн гэж яллагдагчаар татлаа за яаахуу үнэн нь олдох байх гээд бас чимээгүй л байлаа.
Эцсийн шийдийг шүүх гаргана гээд бас итгэлтэй байгаа.
Гэтэл эмчлүүлж байгаа эмнэлэгрүүгээ 9 сарын 15,16,17,26 нд цаг аваад эмчилгээ,хяналтад явах гэж байтал хилийн хориг тавих саналаа шүүхрүү өгсөн гэнэ.
Энэ арай хэтэрч байна шүү!!!
Миний хүү эх орноосоо оргон зайлах, буруу зүйл хийсэн бол бусад шиг зугтах хулчгар эр биш !
Би хардах эрхийнхээ дагуу хардаж байна та нар бүх насаараа хэлмэгдүүлж, дарамталж бөгс долоож, муу муухайгаар олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээж, хамгаалж хүрэх үү?
Би одоо үр хүүхдийнхээ төлөө, бас бусдын ч үр хүүхдүүдийг хамгаалахын төлөө дандаа дуугарна бүр орилно!!!
Та нар 9 ембүүгээ тэврээд
Би юугаа үүрээд хаана уулзана ч билээ 1 үг байдаг билүү гэжээ. 

Эргэн сануулахад долдугаар сарын 23-ны орой УИХ-ын гишүүн Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Эрэлийн Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, "Говь"-ийн Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар хохирогч Д.С-ийг зодож хүнд гэмтээсэн юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна