2025/09/12

Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна

info@inder.mn
7 цаг 9 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын 2025 оны A/1174 дүгээр захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулах бөгөөд интернэт орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан байршил харгалзахгүй оролцох боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
  • Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгнө.
  • Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • IBAN: MN660090100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

ГЗБТ-ний дугаар

Биржийн зарын код

Байршил

Зориулалт

Газрын хэмжээ /м.кв/

Дуудлага худалдааны анхны үнэ, ₮

Дэнчингийн үнэ, ₮

1

2.3.5

#2025-00675

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Зүүн цагаан давааны ам

ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор

3400

                    9,008,640

 

900,864

2

2.3.6

#2025-00676

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Зүүн цагаан давааны ам

ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор

7000

18,547,200

1,854,720

3

2.3.7

#2025-00697

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян өндөр орчим

Мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалах

43500

115,257,600

11,525,760

4

2.3.8

#2025-00677

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим

ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор

47000

10,347,520

1,034,752

5

2.3.14

#2025-00680

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

64

284,077

28,407

6

2.3.15

#2025-00678

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хорооны нутаг дэвсгэрт

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

100

348,160

34,816

7

2.3.17

#2025-00681

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Фүүд сити орчим

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

100

443,870

44,387

8

2.3.19

#2025-00679

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд

Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар

10000

3,820,800

382,080

НИЙТ ДҮН

 

104164

 

 

158,057,867

 

 

15,805,786

 

ЖИЧ: Бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.

Холбоо барих утас: 77771285, 80771285

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна