Өвлийн улирал айлчлан ирэхээс өмнө гэр, байшингаа дулаалж, эрүүл, тав тухтай орчинд амьдрах бэлтгэлээ өнөөдрөөс эхлүүлье!
УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамц-ын санаачилгаар хэрэгжиж буй “Дулаанбаатар” аян энэ долоо хоногт Чингэлтэй дүүрэгт үргэлжилж байна. Аяны хүрээнд иргэдэд зориулсан дулаалгын өдөрлөгийг тус дүүргийн хороодод шат дараатайгаар зохион байгуулах бөгөөд дулаалга хэрхэн зөв хийх, ямар материал хэрэглэх, хэрхэн санхүүжилт авах тухай бодит мэдээлэл зөвлөгөө өгнө.
Чингэлтэй дүүрэг дэх энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Нацагдоржийн Батсүмбэрэлийн дэмжлэгтэйгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Geres Mongolia - Жэрэс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар, Дулаан шийдэл төсөл, UNICEF Mongolia, People in Need - PIN Mongolia, Mongol Basalt JSC нар хамтран зохион байгуулж байна.
Өдөрлөгт таныг дараах үйл ажиллагаа, мэдээлэл хүлээж байна:
Дулаалгын ач холбогдол, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл авах
Байшин, гэрийн дулаан алдагдлыг бууруулах зөв технологи, материал сонголтын сургалтанд хамрагдах
Ногоон зээлийн боломж, авах аргачлалын талаар банк, зээлийн мэргэжилтнээс зөвлөгөө авах
Амжилттай дулаалсан айлуудын бодит туршлага, өмнө ба дараах өөрчлөлттэй танилцах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна