2025/09/18

Иргэдэд чиглэсэн нийтийн биеийн тамирын анхны журам батлагдлаа

info@inder.mn
1 цаг 38 минутын өмнө

2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар иргэдэд чиглэсэн нийтийн биеийн тамирын анхны журам батлагдлаа.

 

Энэхүү “Хүн амын бие бялдрын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам”- аар биеийн тамир, спортын салбарын үйлчилгээг орчин үеийн чиг хандлага, олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьж байна.
 

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед хүний нас, хүйс, биеийн онцлогт тулгуурлан спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх, биеийн тамир, спортын үйлчилгээнд шинэчлэл хийх шаардлагатай болсон. Иймд шинэ журам нь бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан бие бялдрыг хөгжүүлж, дэмжихэд чухал ач холбогдолтой юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна