Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ сарын 17-ны өдөр сураггүй алга болсон хоёр настай хүүхдийн цогцсыг /2025.09.25/ олж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Тэгвэл уг асуудлын талаар ЦЕГ-аас мэдээлэл өгсөн билээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг Энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүүхэд алга болсон гэх дуудлага мэдээлэл анх бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу Төрийн чиг үүрэг бүхий байгууллага болон иргэдийн хамтарсан эрэн хайх ажиллагааг явуулсан. Хүүгийн цогцсыг /2025.09.25/ 16 цагийн орчимд анх алга болсон газраас явганаар шулуун явахад 9 км, бартаа саад ихтэй, автомашинаар явахад 18 км-ын зайтай газраас олсон. Цогцос олдсон газар хамгаалалт авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Гадна ил гэмтэлтэй байсан зэрэг мэдээлэл цахим орчинд мэдээлэл гарч байна. Худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье. Шинжээчийн дүгнэлт гарахаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна