2025/11/25

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

info@inder.mn
5 цаг 23 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 26-28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 27-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна