Өвөргүнт болон зуслангийн чиглэлийн авто замд халтиргаа, гулгаанаас сэргийлж давс, бодис цацах, явган хүний замын цасыг түрэх зэрэг ажлыг өдөр тутам хийж байгаа бөгөөд цэвэрлэгээний явцад гарсан цасыг шуурхай ачиж, тээвэрлэн цэгүүдэд хүргэн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд 12:00 цагийн байдлаар:
1–24 дүгээр хороодод 2 шүүрдэгч машин, 135 зам талбайн ажилчин ажиллаж, Өвөргүнт, зуслангийн чиглэлд 10 тонн, төв хэсэгт 10 тонн давс зарцуулж нийт 20 тонн давс цацан ажиллаж байна.
Одоогоор төвийн болон гэр хороолол, зуслангийн бүсийн авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсээгүй, хэвийн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна