2025/12/23

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

info@inder.mn
4 цаг 10 минутын өмнө

Малчид иргэдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 23-наас 25-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.

 

2025 оны 12-р сарын 24-нөөс 12-р сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орж, явган шуурга шуурна. Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна