Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдрөөр 2025.12.25/ “Эрдэнэс Тавантолгой” сэдэвт марк өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, Ахмад дипломатч, маркийн зөвлөх О.Батсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд оролцлоо.

Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан үйл ажиллагааг нь илтгэсэн энэхүү марк өнөөдрөөс Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрч байна.


Тус марк нь тусгай технологиор бүтээгдсэн бөгөөд маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна