2026/03/06

“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа.

info@inder.mn
2025/12/23

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, Баянгол дүүргийн Прокурорын газар, хамтран зохион байгуулсан “Шуурхай-илрүүлэлт” нэгдсэн аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжсэн.

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлж гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн аюулгүй, тайван амьдрах орчныг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.

Аяны үр дүнг үнэлэн, ажил үүргээ идэвх санаачилгатай, үр дүнтэй гүйцэтгэсэн алба хаагчийг шалгаруулж урамшуулсан нь хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, мэргэжлийн ур чадвар өндөр түвшинд байгааг илтгэж байна.

Цаашид ч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллаж, амар тайван амьдралын төлөө хамтдаа зогсох болно



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна