2025/03/13

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

info@inder.mn
2019/01/15

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны нэгдүгээр сарын 14-нөөс нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна -

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 17-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орно. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө  5-10 хэм, Алтай, Хангайн уул бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15,19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна