2024/05/18

ОЮУНЫ ӨМЧИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

info@inder.mn
Өчигдөр 14 цаг 24 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Холбооны Оюуны өмчийн албаны дарга Григорий Петрович Ивлиев нар “Монгол Улсын оюуны өмчийн газар, Оросын Холбооны Улсын Холбооны оюуны өмчийн алба хоорондын Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Энэхүү баримт бичиг нь талуудын улсын оюуны өмчийн тогтолцоо болон оюуны өмчийн хууль тогтоомжийн талаарх мэдээлэл солилцох, цахим мэдүүлэг, блокчэйн технологи, хиймэл оюун ухаан зэрэг талуудын цахимжуулах зорилтын хүрээнд шилдэг туршлага солилцох асуудлыг зохицуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна