2025/04/08

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

info@inder.mn
15 цаг 55 минутын өмнө

2025-04-07, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10

Аргын тооллын: 2025-04-07, Даваа гараг

Наран ургах шингэх: 06:18-19:30

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Барилдлага:

Аргын тооллын 4 сарын 7, Сумьяа гараг. Билгийн тооллын 10, Үнэг одтой, улаан морь өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН УЛААН МОРЬ ӨДӨР. 
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх,
гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна