Засгийн газрын хуралдаанаар Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоосон.
Ингэснээр цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид Нэгдүгээр зэрэг 20 хувь, Хоёрдугаар зэрэг 15 хувь, Гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдлийг авахаар болж байна.
Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” төрийн бодлогын хэрэгжилт хангагдахаас гадна Батлан хамгаалах, зэвсэгт хүчний болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдын албандаа хандах хандлага сайжирч, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх эрмэлзэл нэмэгдэх болно гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна