2024/05/04

Жүдо бөхийн Тел Авивын их дуулга өнөөдөр эхэлнэ

info@inder.mn
2022/02/17

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний нэг Тел Авивын их дуулга өнөөдөр эхэлнэ. Израил улсад болж буй тэмцээнд дэлхийн 34 орны 298 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 3 эмэгтэй, 11 эрэгтэй нийт 14 тамирчин оролцохоор Тел Авив хотод байрлаж байна.

Орон нутгийн цагаар 17:00 цагт буюу Монголын цагаар 23:00 цагт эхлэх тэмцээнд манай улсаас

Эмэгтэй

  • -48 кг жинд Б.Баасанхүү
  • -57 кг жинд О.Оюунчимэг
  • +78 кг жинд А.Адъяасүрэн

Эрэгтэй

  • -60 кг жинд Э.Сумъяабазар
  • -60 кг жинд Б.Цогт-Очир
  • -66 кг жинд Г.Хэрлэн
  • -66 кг жинд Г.Сод-Эрдэнэ
  • -73 кг жинд Г.Одбаяр
  • -73 кг жинд Л.Анхзаяа
  • -81 кг жинд Б.Эрдэнэбаяр
  • -90 кг жинд Г.Пунцагцэрэн
  • -100 кг жинд О.Хангал
  • -100 кг жинд Б.Гончигсүрэн
  • +100 кг жинд Э.Мөнхжаргал нар зодоглоно.

Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна