Өмнөговь аймагт 2018 оны эхний 6 сарын байдлаар авто ослын улмаас 11 хүн амиа алджээ.
Ер нь тус аймагт гарч байгаа зам тээврийн ослын 70 хувь нь Тавантолгойгоос Гашуун сухайт хүрэх 245 км авто зам дээр гарч байгааг замын цагдаагийнхан онцолж байна. Уг зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрдөг.
Жолооч нарын болгоомжгүй үйлдлээс болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болоод байгаа юм.
Дээрх осол аваарын улмаас найман хүн гэмтэл бэртэл аваад байгаа ажээ. Одоогийн байдлаар урин дулааны улирал тул гадна, дотноос аялагчид олноор хөдөө явах нь элбэг байгаа учраас Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн хяналтаа өндөржүүлэн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна