2024/05/01

Бүх нийтийн их цэвэрлэгээнд НОСК-ийн хамт олон нэгдлээ

info@inder.mn
2024/04/12

Нийслэлийн хэмжээнд хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдийн бүх нийтийн их цэвэрлэгээнд “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн албан хаагчид нэгдэж, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам талбайн хог хаягдлыг цэвэрлэн, төв оффисын гадна хана, талбайг угааж цэвэр цэмцгэр орчныг бүрдүүллээ.

“Нийслэлийн орон сууц корпораци” ХК-ийн хамт олноос Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна.

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ’’ ХК



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна