2024/11/23

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа

info@inder.mn
2024/04/15

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Хуулийн төсөл батлагдвал:
• Амиа алдсан алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгодог болно
Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна.
• Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд үүрэгт ажилдаа орсныхоо дараа Монгол Улсын Засгийн газарт үүрэг чиглэл өгсний дагуу онцгой байдлын албаны төсвийг 42 хувиар нэмэгдүүлсэн.

Мөн гадаад оронд хийж буй төрийн айлчлалын хүрээнд төрийн цэргийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд санал, санаачилга гарган ажиллаж байна.

Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хйисэн айлчлалын үеэр онцгой байдлын албанд 38 сая еврогийн төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээ зурагдсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна