2024/05/01

СОНСГОЛ: Эмийн чанарыг таван жил тутам шинжилдэг ч чанаргүй эм их байна

info@inder.mn
2024/04/18

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголын эхэнд Эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналтын талаар шинжээч танилцууллаа. Энэ сэдвийн хүрээнд гэрч дуудаагүй байна.

Шинжээч: Манай улсад хэрэглэгдэж байгаа эмийн 80 орчим хувь нь импортын эм байна. 2022 онд эм, эмийн түүхий эд стандарт бодисын 3188, эмнэлгийн хэрэгслийн, эмийн туслах материал 3987, оношлуурын урвалжийн 91, төрийн хяналттай лиценз 155, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн 98 лиценз олгожээ.

2022 онд нийт дэлхийн 51 орноос 820 нэр төрлийн эмийг оруулж ирсэн. Дэлхийн 458 үйлдвэрлэгчийн эм орж ирсэн нь өнгөрсөн оны үеийнхээс бүх үзүүлэлт өссөн. Жилээс жилд эмийн импорт өсөж байгаа. 2015 онд 128.8 тэрбум төгрөгийн эм оруулж ирсэн бол 2022 оны байдлаар 838 тэрбум төгрөгийн эмийг авчээ. Орж ирсэн эмийн борлуулалт ч тогтвортой өсөж байгаа.

2015-2022 он хүртэл чанарын шаардлага хангахгүй эмийн тоо буурахгүй байна. Эмийг анх бүртгэхэд нь шинжилгээ хийж чанарыг үнэлж байгаа. Таван жилийн дараа сунгахдаа дахин нэг шинжилгээ хийж байгаа. Мөн Гаалийн ерөнхий газрын эмийн байцаагч хил дээр анхаарал татсан эмийг шинжилгээнд өгдөг. 39 сорьц ирснээс 37 нь эм, хоёр нь биологийн идэвхт бүтээгдэхүүн байсан.

facebook

0



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна