2024/05/01

Д.Амарбаясгалан: Малчдын 80 хувь нь хоршоонд нэгдэж амьжиргаагаа дээшлүүлэх саналаа хэлсэн

info@inder.mn
2024/04/18

Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэв. Хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс дагаж мөрдөх юм байна.

Энэхүү хуулийг баталсны дараа “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Малчид хоршоонд заавал нэгдэх шаардлагатай юу гэдэг асуултыг гишүүд асууж байлаа.

Төсөл санаачлагч Засгийн газрыг төлөөлж Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Аливаа зүйл эрх, үүргээр зохицуулагдана. Бүх малчныг хоршоонд нэгд гэхгүй. Малчид сайн дураараа хоршоонд нэгдэх эрхтэй. Нийт малчны 70 хувь, бараг 80 хувь нь хоршоонд нэгдэж амьжиргаагаа дээшлүүлэх саналаа илэрхийлж байгаа” гэж онцлов. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Д.Ганбат: Байгаль цаг уур нь болохгүй байна. Бэлчээр нь болохгүй байна. Гарч байгаа түүхий эд нь болохгүй байна. 
Д.Амарбаясгалан: Баянхонгор аймгийн Шинэжинст суманд сайн чанарын ноолуур гаргадаг цагаан ямаа, Увс аймгийн хүрэн ямаа 2-оос гарч байгаа ноолуур өөр чанарынх. Гэхдээ малчид ижил үнээр зардаг. Тиймээс ЗГ-аас хэрэгжүүлэх гэж байгаа энэ хөдөлгөөний үр дүнд цагаан ямааны 12 микронтой ноолуурыг дор хаяж 300 000 төгрөгөөр зарж чаддаг болно. Өнөөдөр ченжийн тогтолцоогоор малчид ноолуураа, мах, ноосоо гуйж зарж байна. Тэгвэл энэ хөтөлбөрөөр малчид бүтээгдэхүүнээ гаргаад үйлдвэрлэгчид нь сорчилж авдаг болно гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна